Их гоё шүлэгнүүд шүү манайхан уншаад үзээрэй. д
Би гэзгээн задгайлах дургүй
Зүүсгэл өмссөн саран хэн нэгнийг эрж сэтгэлийн минь тэнгэрийг уйлж туулахдаа
Зүрхэн чанадын нулимсанд бийрээ норгож зураг зурдаг
Бөртөн бөртөн сэвхтэй бүлээн хацраа дууриалгаж
Бүсгүй тавиланг минь толботой урлачихвал яана аа
Би гэзгээн задгайлах дургүй
Бүжин хонгор салхиар санчигаан оролдуулж тайтгардаг гэж
Бодол дэнжийн тогорууд чамд минь дуулгачихвал яана аа
Би гэзгээн задгайлах дургүй
Дуучин аадар хуримласан намрын нөмгөн шөнө
Дээлтэй гунигаа мартаад ижийнхээн өвөрт унтахад
Сарны туяа шиг садарсан задгай гэзэг минь
Салхин чимээтэй гуниг болоод ижийн минь дэрэн дээр асгарчихвал яана
Би гэзгээн задгайлах дургүй
Гүн шөнийн зүүд ханхүү нөмөр эрж миний энгэрт хоргодохдоо
Гэзгэнд минь дурлаж сатаараад алдуул өглөө сураг тасарчихвал яана аа
Би гэзгээн задгайлах дургүй
Домогт Бөртэ гэзгээн задгайлж байгаагүй
Дорнын цагаан тэнгэр дор хамаг монгол бүтэн байсан
Хатан Мандухай бодлоо задгайлж байгаагүй
Хаан ургийн төр бүрэн байсан
Гоо охид нь гэзгээ задгайлж энгэрээ задгайлж ухаанаа бас задгайлчихвал
Гоё нь хаанаа үлдэх юм бэ
Монголын төр задгайрчихна
Би гэзгээн задгайлах дургүй
Тэр айлын эгч сэвхтэй
Тэргэл сар ч сэвхтэй
Тэр хоёулаа тулгар биетэй
Тэгэх тусмаа улам гэрэлтэй...
IАсар тэнгэрийн амраг-Урианхайн хөх уулнаас
Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй
Айдас гэрэлтэх үдшийн цагаар ширтэхэд
Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сүмбэр
Уйдашгүйн эрхээр өнө удаан ноёлог сүндэрлэж
Умрын уулс мөргөлчин адил араас нь хошуурна.Үүлэн гол мөч бүрийд бэлээр нь хөвөн өнгөрч
Үлэмжийн ариун тэнгэрийн зайд оршино
Орчлонгийн салхин оройг нь илбэж зүүрмэгт дарагдах цагаар
Орой үдэшгүй нөмгөн боронгоор цайвар аялгуу цуурдана
Өмөгт бүргэд ч бэлнийх нь хясаанд бөөрөн эргэлдэж
Орох газраа хайх мэт хавцал хэрэн ниснэ.
IIАяст дэлхийн жамаар зун цаг ирлээ ч
Ай хөөрхий өнгөт улирал энэ ууланд хамаарахгүй
Амьтны үрийн сэтгэлийг амрагаас илүү үймүүлэх
Ад гэрлийн хувилгаан Урианхайн хөх уулс минь
Яргай тансар уулс нь гүн зэрэглээ хөндөхөд
Хаш цасан уулнаа бүрүүлийн усанд үзнэм
Чиргай модон гануунд нь харлаг сүүдэр зүүрмэглэж
Халиах нүдний үзэсгэлэнд гэрэлт сүм мэт харагдана
Хөмүүл гишүүнэ соёолоод хөрсний чийг гүйцэхэд
Хөндүүр зүрхний угт ижий аав минь бодогдоно
Удган голын усыг цасны шимээл сэлбэнэ
Урианхайн хөх уулс уйдашгүй сүндэрлэнэ.
IIIБилэгт Жумагийн дэргүүлж явсан энэ уулнаа
Би шүлэг бичин, амандаа өвс зууж хэвтнэм
Асганны нарны наагуур тунгалаг бороо зүсрэх нь
Арван гуравтай охин гэзгээ сүлжин зогсох шиг
Зэлүүд хөх уулсын тэнгэрийн нүд мэт сайранд
Зогдроо дугтчих тогорууд дорны нарнаас ирэхэд
Өнгөт мандлын доогуур хөшгөн зэрэглээ сүүмэлзэж
Өвгөдийн гунигт нүдэнд сарны туулай хоргодно
Умрын хонгор салхин нөмгөн үэрэглээ хөндөхөд
Уяа нь таарсан хүлэг шиг уулс алсад дөмөлзөнө
Хас тэнгэрийн өлмийд халхын тал цэнхэртэж
Хадан цохионы орой дээр хан улир бөөрнө.
IVМөнх цастай уулс зүүдний алсад толиорч
Мөнгөн товч шиг гэрүүд хөгнөтэй хурга шиг цайрна
Зүүн хойдын шилэнд эртэлж унасан шүүдэр
Зүрхэнд тус газар хөнгөн гунигийг үүсгэнэ
Чимэг сайт улирлын алтан наран мандахад
Чиг зөв салхин бүлээн аяс эгшиглүүлнэ
Чийг даасан өвсөн тогосны өд мэт гэрэлтээд
Чичрэхүйеэ алтан үрэлсийг бөмбөрүүлнэ
Нөмгөн хөнгөн үүлс нөмөр бараадан ирнэ
Нөөлөг ихт газар амьтан хүн тогтоно
Цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн
Цалгиа залуу насандаа халгиа шүлгээ бичнэм
VЦантсан ододтой арван гуравдугаар сарын
Цасан хунгарт би мэндэлсэн
Урианхайн уулс гэрлээр давалгаалж
Умрын салхиар хавах тэнүүчилсэн
Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд
Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй
Зэрвэс нүдийг зүүдний манантай хөвөрдөх
Зэрэглээ тэнд, хаялга болж чадахгүй
Үдийн наранд сэмрэх зэрэглээ нимгэн мөс мэт галигтан
Үдшийн зэврүүг хүлээлгүй шилэн толбоор цагирагтана
Товч харших чимээнээр жингэнэх дуун түгэж
Товцог хадны шилээс хан тас ниснэ.
1994 он. Улаанбаатар хот
Гэрэлтэй...
БолормааТэргэл сар ч сэвхтэй
Тэр хоёулаа тулгар биетэй
Тэгэх тусмаа улам гэрэлтэй...
Хайрт аав Б.Хөөдөө-дөө зориулав.