Танд зөвлөх нь

Facebook хэрэглэгчдийн заавал мэдэх шаардлагатай 7 тохиргоо
Facebook-ийн тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакеруудын довтолгоонд өртөх зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурснаар та өөрийнхөө Facebook дэх хуудсыг өөрийн хүссэнээр тохируулж, мөн хувийн нууцаа хамгаалах боломжтой.

1. Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (Friends list)

Хэрэв танд олон найз байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь, их сургууль, ажил, гэр бүл, найзууд гэх мэтээр ангилж болно. Ингэснээр та дараа нь хайлт хийхэд амар байх болно.

2. Өөрийн мэдээллээ бусдаас нуух

Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings – Profile Information цэсээр ороод About me-ын хойно байрлах тохиргоо руу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize-г сонгох хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорх нүдэнд нь тухайн хүний и-мейл эсвэл нэрийг бичээрэй.

3. Өөрийгөө хайлтын системээс устга

Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягийг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд та Privacy Settings – Search гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд Facebook тань гарч ирэх болно.

4. Өөрийгөө Google-ээс устга

Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ, мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.

5. Зураг, видеогоо нууцлах

Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information-г дар. Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм.
Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулснаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

6. Фото цомгоо хамгаал

Фото цомгоо бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.

7. Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал

Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууд дээр элдэв янзын сэтгэгдэл /коммент/ бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook-т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно.

Ингэхийн тулд Privacy Settings рүү ороод Block List-ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний и-мейл хаяг, нэрийг нь бичихэд л болно.

8. Танд амжилт х¿ñüå.

Уучлалт гуйх 10 арга

1.             Яг нүүрлүү нь эгц хараад уучлалт гуй. Шууд уулзаад уучлалт гуйвал сайн. Хэрэлдэн маргалдсаны дараа харилцан сэтгэл таагүй байдал үүссэн байдаг тул утсаар ярих эсвэл мэссэж илгээн уучлал гуйвал чин сэтгэлээ хангалттай дамжуулж чадахгүй, харин ч бүр тэмцэл зөрчлийг улам даамжруулах тохиолдол болохыг үгүйсгэхийн аргагүй. Тэмцэлдэн маргалдсаныхаа дараа шууд нүүр тулан уулзах нь ичгүүртэй зүйл хэмээн боддог хүмүүс байдаг ч шууд нүүр тулан уулзан ярилцах нь илүү чөлөөтэй, таатай уур амьсгалыг бий болгодог учир нэн тустай зүйл гэдгийг санаж яваарай.
2.             Харилцагчийнхаа сэтгэлд бүрэн нийцүүл. Уучлал гуйхын эцсийн зорилго нь харилцагчийнхаа сэтгэлийг тайвшруулж байгаа хэрэг билээ. Уучлалт гуйхдаа эхлээд харилцагчийнхаа сэтгэлд уур буцалж байгаа эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Ууртай байгаа бол харилцагчийнхаа сэтгэлийг шархлуулсан үг хэлэхийг тэвчин, сонсох дуртай сайхан үгийг зөв сонгон хэлэх хэрэгтэй.
3.             Уучлалт гуйхаас илүү харилцагчийнхаа үгийг сайтар сонсох нь чухал. Учир зүггүй уучлалт гуйх нь төдийлөн үр нөлөөтэй байж чадахгүй тохиолдол бас байна. Харилцагч маань яагаад уурласан, юунд сэтгэл нь таагүй болсныг нь яриулж, маш анхааралтай сонсох хэрэгтэй. Ингэвэл харилцагчийнхаа уур уцаарыг намжааж, өөрөө ч хэрхэн уучлалт гуйхаа тодорхой мэдэж авна.
4.             Цагаа олж уучлалт гуй. Уучлалт гуйхад цагаа олох гэдэг нэн чухал. Буруугаа ойлгосны дараа аль болох хурдан уучлалт гуйх нь сайн хэрэг. Гэхдээ бие биенийхээ сэтгэлийг шархлуулсны дараа тэр даруй уучлалт гуйх нь харин ч бүр чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа хэрэг бус сэтгэлээ шингээлгүй зүгээр л нэг үг хэлж байгаа мэт харагдаж болзошгүй. Хэрэлдэн тэмцэлдсэнийхээ дараа бие биенийхээ уур гарч, арай намжсан үед уучлалт гуйх нь илүү сайн.
5.             Өөрөө чухам юу буруу хийснээ тов тодорхой мэдэх хэрэгтэй. Өөрөө юуг буруу хийснээ ч мэдэхгүй байж уучлалт гуйх нь харилцагчийнхаа сэтгэлийг бүр эвгүйрхүүлэн хэцүү болгох талтай. Дурласан хосуудын хувьд ийм харилцаанд нэн болгоомжтой хандах хэрэгтэй. Эмэгтэй нь чухам ямар зүйлд уурласныг эрэгтэй нь мэдэж байх нь туйлын чухал. Эрэгтэй нь эмэгтэйгээсээ уучлалт гуйж байгаа утгаар цэцэг илгээх нь сайн арга боловч хэрэв өөрийнх нь юу нь буруу, алдаатай байсныг мэдэхгүй мөртлөө ямар ч байсан уучлалт гуйхаас эхэлье гэсэн хэлбэрдсэн үйлдэл хийвэл эмэгтэйг тайтгаруулах гэхээсээ тэр цэцгийг аваад шууд хогийн сав руу чулуудах үйлдэл хийхэд хүргэж болно.
6.             Уулзахад хэцүү байгаа бол уучлал гуйсан захидал бич. Уулзаад уучлалт гуйх нь хамгийн сайн боловч уулзахад бэрх байгаа бол захидал бичээд уучлал гуйх нь бас тустай. Сэтгэлээ шингээн бичсэн захидалд харилцагчийн чинь сэтгэл хөдөлнө. Ингэж уучлалт гуйхад хамгийн зохимжтой бус арга нь гар утсаар мэссэж илгээх явдал. Учир нь төдийлөн чин сэтгэлээ шингээлгүй товчхон бичээд илгээдэг учир харилцагчийнхаа сэтгэлийг харин ч бүр эвгүйрхүүлж магадгүй.
7.             Уучлалтыг олон удаа гуйх хэрэггүй. Дахин давтан уучлалт гуйх нь сэтгэлийн үнэ цэнийг бууруулж, бүр эсрэг үр дагавар авч ирж болзошгүй. Ийм үед харилцагч чинь чамайг улиг болсон үгээр өөрийгөө хаацайлж байдаг нөхөр хэмээн ойлговол цаашид уучлалт гуйсан ч түүнийг хүлээн авахгүй.
8.             Эцэг эх ч гэсэн хүүхдээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Эцэг эх ба хүүхэд нь харилцан бие биенээсээ сайтар уучлалт гуйхгүй байх тохиодол байдаг ч эцэг эх, хүүхдийн харилцаанд илэн далангүй яриа хөөрөө өрнөж байвал нэн сайн. Ялангуяа эцэг эхчүүд ялихгүй алдаа эндэл гаргалаа ч гэсэн хүүхдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйх үлгэр дууриалыг үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхийн ийм шударга төрх нь хүүхэддээ сайн нөлөө үзүүлэх учраас тэр билээ.
9.             Хүүхэд ч эцэг эхээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Балчир хүүхдүүд ихэнхдээ өөрийн хийсэн алдаа бурууг сайн ухааралгүй зөвхөн “уучлаарай” гэдэг үгээр л уучлалт гуйх тохиолдол олон байдаг. Хүүхдүүд өөрийн алдаа бурууг шударгаар ойлгон хүлээх хэрэгтэй. Юун түрүүн өөрийн алдаа бурууг шударгаар хүлээн зөвшөөрч, эцэг эхээсээ уучлал гуйвал эцэг эх нь хүүхэддээ илүү их итгэл үзүүлнэ.
10.          Ялагдана гэдэг нь ялж байгаа хэрэг. “Чиний буруу, чиний буруу” хэмээн нэг хэсэгтээ маргалдан тэмцэлдэх нь харилцан бие биенээ ойлголцоход ерөөс тус нэмэр болохгүй. Хэнийх нь буруу гэдгийг тогтоохоос урьтаж өөрийн бурууг хүлээн уучлалт гуйх нь хоёр биений харилцаанд илүү хөгжил авчрах арга зам болно гэдгийг сайтар санаж явах хэрэгтэй. гэнээ
           Та нар хэн нэгэнтэй хэрэлдэх ч юм уу үл ойлголцлоос болж бу сдыг гомдоож байман уу?
Тэр хүнээсээ уучлал гүйсан уу? Би ажлынхаа газрын хүнтэй жижигхээн зүйлээс болж маргаад одоо болтол уучлал гуйж чадаагүй л байна. Яагаад ч юм өөрийгөө өмөөрөх сэтгэл дийлээд байх юм аааа.
          Алдаа болгоны ард ухаарал, ялагдал бүхний цаана ялалт хүлээж байдаг. гэдэг үг надад маш их таалагдаж байгаа.
          Та бүхэн хэн нэгнийг гомдоож байсан уу? Эргээд уучлал гүйж байсан уу тэр тухайгаа бичээрэй залуусаа!!!

ТА МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ ЧАДДАГ УУ?

 

Та хичнээн удаа мөрөөдлөөсөө няцаж байсан бэ? Хэрвээ та няцаж байсан бол шалтгааныг нь дахиад нэг эргээд хардаа? Та тэр үед мөрөөдлөө авч хадгалахын тулд ямар үйлдэл хийсэн бэ? Та бүх хүчээрээ ажилласан уу? Та түүнээс илүүг хийж болох байсан уу?
Та дээрхи асуултад хариулаад өөрийгөө юун дээр алдсанаа нэг харсан байх. Тэгвэл доорхи зөвөлгөө таныг амжилтанд хүргэхэд тань хөтлөх болно.
-Өөрийгөө мэдэр. Өөрийхөө давуу болон сул талуудаа хүлээн зөвшөөр. Сайн, давуу чанаруудаа илүү хөгжүүлж, харин сул талуудаа арилгах арга хэмжээнүүдийг ав. Амжилтанд хүрч, мөрөөдлөө нээн илрүүлж түүндээ хүрэхийн тулд хийх ёстой эхний алхам бол өөрийгөө сайн мэдэж байх явдал юм. Юуны өмнө та өөрийгөө бий болсондоо баярлах хэрэгтэй. Одоо танд мөрөөдөл байгаа бол тэр мөрөөдөл чинь үнэхээр таны хүсэж буй мөрөөдөл мөн үү гэдэгт анхаарал хандуул. Тэгээд мөрөөдлөө цаасандээр бичээрэй. 

-Цог золбоотой бай. Өөрийн тавьсан мөрөөдөлдөө бүх хүслээрээ тэмүүл. Хэрвээ та ингэж хүсэж тэмүүлж байвал та мөрөөдлөө биелүүлэх хүчтэй боллоо гэсэн үг. Хүн хийе гэсэн зүйлээ би чадна гэж итгэх аваас хийх ажлын 90% нь хийгдсэн гэсэн үг. Харин үлдсэн 10% ыг нь та гүйцэтгэх  л хэрэгтэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яг үүнтэй адил юм.

-Өөрийгөө сайн енергитэй газар байлга. Муу гутранги үзэлтэй хүмүүсийн хажуугаас өөрийгөө холдуул. Тэд таны мөрөөдлийг сонсонгуутаа  л муу талаас нь харж, таны урам зоригыг мохоох болно. Харин болно,бүтнэ, чадна гэсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.

-Та мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийнхөө гэж зөв гэж бодсон, хүссэн алхамаа  л хийх хэрэгтэй. Та үйлдэлээ хэн нэгэнд таалагдах үүднээс бүү хий. Таны тухай хүмүүс юу гэж бодох нь ер хамаагүй юм. Ганцхан та өөртөө таалагдсан, өөрийн зөв гэж бодсон зүйлээ л хий.

-Хэзээд өөрийхөөрөө бай. Хэн нэгнийг бүү дуурай. Хүмүүс бид өөрийхөөрөө байгаа үед л илүү үр бүтээлтэй байж, хүмүүст нөлөөлж чаддаг байна.

-Алдаа гаргахаас бүү ай. Та юу ч сурч авахгүй байна гэдэг ямар ч хөгжил дэвшил гарахгүй байна гэсэн үг юм. ” Юу ч хийхгүй, ямар ч амжилтгүй байснаас юм хийгээд алдаанаасаа суралцсан нь хамаагүй дээр” .

-Юм хэзээ ч амар байдаггүй ба таны мөрөөдлөө биелүүлэх замд чинь маш их бэрхшээл гарч ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө бэлтгэ. Зарим хүмүүс 99 алдаанаас амжилт бий болдог гэж хэлдэг шүү дээ.

-Даруу төлөв, шударга шулуун бай. Та хичнээн амжилтанд хүрсэн байсан ч даруу төлөв байх хэрэгтэй.

-Өөрийгөө битгий дутуу үнэл. Агуу эрдэмтэд зөвхөн тархиныхаа 5 % ыг л ашигладаг гэдэг. Тэгвэл  хүн гэдэг ямар хүчтэй вэ гэдэг нь харагдаж байгаа биздээ. Тэгэхээр та өөрийгөө дорд үзэлгүй бүгдийг хийж чадна гэж бодох хэрэгтэй.

-Хөгжилтэй бай. Өөрийн хийж буй зүйлээсээ таашаал авах хэрэгтэй. Ямар нэг зүйл буруутвал битгий их шаналж, гутар. Ямар ч зүйл харагдаж байгаагаасаа муу байна гэж байдаггүй юм.

-Өөрийгөө хатуужилтай болго. Амьдралд болж бүтэхгүй зүйл их байдаг. Хүн амжилтаасаа бус алдаанаасаа сурдаг. Яагаад гэвэл алдаа бидэнд юуг хийж болдоггүй юм бэ гэдгийг зааж өгдөг. Тэгэхээр алдаа бидэнд нэг шатыг ч гэсэн урагшлуулж өгдөг гэсэн үг. Яг үнэндээ алдаа амжилт 2ын нэг ялгаа нь гэвэл алдаа нь нэг алхам л илүү үйлдэл хийдэг юм.

-Бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй бай.

-Байнгын боломжуудыг хайж яв. Боломж таныг тойроод зөндөө бий. Хятадаар уналт гэсэн үг нь аюул + боломж гэсэн үг байдаг. Та хэрвээ боломжоо алдсан гэж бодож байгаа бол тийм биш .Танд боломж байгаа. Илүү сайн, илүү үр ашигтай боломж байгаа гэж бод. Дээрээс нь танд дахиад нэг оролдоод үзэх өдөр бий шүү дээ.

-Мөрөөдлөө биелнэ гэдэгт хэзээд итгэн хүлээ. Хүний хийх боломжгүй зүйлийг бурхан бидэнд өгнө гэж үү? Мөрөөдлөө хангалттай том байлга. Бүтэхгүй юм гэж хэзээ ч байдаггүй. Мөрөөдөлдөө хүлээцтэй ханд. ” Амжилтанд хүрэх хүн хэзээ ч буцдаггүй. Харин буцсан хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй” .

Та явах замыхаа бүх шатыг харж байх албагүй. Хамгийн гол нь та эхний алхамаа л хийх хэрэгтэй. Ямар ч үед эхний алхам хамгийн хэцүү байдаг. Тийм учраас та эхний алхамаа хийсэн байхад цаашид танд илүү амар байх болно.
Та заримдаа байгаа зүйлийг байгаагаар нь харах хэрэгтэй байдаг. Гэхдээ ихэнх тоходолд байгаа зүйлийг байгаагаар нь харах бус харин байж болох хувилбараар нь харах хэрэгтэй. Ингэх аваас та бусдаас илүү гарч, илүүг хийж чадах болно.